Дэлхийн тамхигүй өдөр

Дэлхийн нийтээрээ Тамхигүй өдөр болгон тэмдэглэдэг 5 сарын 31-ныг угтан НМХГ-ийн Төв лабораториос тамхины химийн найрлага, хор холбогдол, тамхигүй орчин бүрдүүлэхийн ач холбогдлын талаар мэдээлэл бэлтгэн хүргэж байна.

Risks_form_smoking-smoking_can_damage_every_part_of_the_bodyТамхи гэж юу вэ ?

Татах буюу үнэрлэж, зажилж хэрэглэхэд зориулсан мансууруулах нөлөөтэй, өөрөөсөө хараат байдал үүсгэн донтуулах үйлчилгээтэй бодис агуулсан нэгэн төрлийн хор юм.

Тамхины найрлага

• Тамхинд 4800 гаруй төрлийн химийн бодис, нэгдэл байдаг ба үүний 250 гаруй нь хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг хорт бодисууд байна. Жишээлбэл: Хулгана мэрэгч амьтдыг устгахад хэрэглэгддэг – арзен, хорт хийн камерт ашигладаг –цианид, уушигны мөгөөрсөн сувгуудыг тагладаг – бохь, донтуулах үйлчилгээтэй – никотин гэх мэт

• Никотиныг тамхины утаанд байдаг хамгийн хортой бодис гэж үздэг байсан бол нарийн судалгааны үндсэн дээр цацраг идэвхит бодисууд нь никотиноос илүү хортой болохыг тогтоосон байна. Цацраг идэвхит бодисууд нь уушгинд гүнзгий тунаж, цусны эргэлтээр дамжин бүх биеэр тархан элэг, нойр булчирхай, тунгалагийн зангилаанууд, чөмгөнд тунаж хэдэн сар жилээр хадгалагдсанаар хүний биед генийн өөрчлөлт болон хорт хавдар үүсгэдэг аюултай.

Тамхи бидний эрүүл мэндэд хэр хортой вэ?

• Төв мэдрэлийн системд хүчтэй нөлөөлдөг. Тамхины утааг сороход никотин нь уушигнаас цусаар дамжин 7 сек хүрэхгүй хугацаанд тархи болон бусад амин чухал эрхтнүүдэд хүрдэг.
• Олон жил тамхи татсаны эцэст та шарласан шүдтэй болж, шүд унах нь 1-1.5 дахин ихэсч, шүд сулрах ба буйлны үрэвсэл үүсдэг.
• Нүд хорсох, нүд анивчих, нулимс гоожих, нүдний болор цайх, сохрох шинж тэмдэг илрэх ба тамхи татдаггүй хүмүүсээс 40% илүү өвчилдөг.
• Тамхи татсаны улмаас судас хатуурч чихэнд очих цусан хангамжийн хэмжээ багасч, сонсох чадвар алдагддаг. Тамхи татдаггүй хүмүүстэй харьцуулахад тамхичдад чихний үрэвсэлт өвчнөөс шалтгаалан үүссэн дүлийрэлт нь архаг явцтай, удаан үргэлжилдэг.
• Судасны ханын хатуурал, зүрхний шигдээс, харвалт, чихрийн шижин өвчин, захын судасны болон доод мөчний мэдээгүйжих өвчин үүсэх зэрэг 40 гаруй өвчний эрсдэлт хүчин зүйл болдог байна.
• Мөн хамрын хорт хавдар, хэл, амны хөндий, шүлсний булчирхай, уруул, цагаан мөгөөрсөн хоолойн хорт хавдрууд, улаан хоолойн хорт хавдар, залгиурын хорт хавдар,төвөнхийн хорт хавдар, ходоодны хорт хавдар, бөөрний хорт хавдар, нойр булчирхайн хорт хавдар, шулуун гэдэсний хорт хавдар, элэгний хорт хавдар, умайн хүзүүний хорт хавдар зэрэг 40 гаруй өвчнөөр өвчлөх эрсдэл өндөрсдөг.

Тамхигүй орчин бүрдүүлэхийн ач холбогдол

• Дам тамхидалтаас үүсдэг олон өвчнүүдээс сэргийлнэ
• 100% тамхигүй орчин бүрдүүлбэл ажиллагсдыг ажлын байранд тамхины утаанд өртөж, хордох аюулаас хамгаална.
• Хүн бүр тамхины утаагүй цэвэр агаараар амьсгалах эрхтэй.
• Тамхи татдаггүй хүмүүс тамхи татдаг хүмүүсийн тамхины утаанд өртөж хордохгүй болно.

Тамхиа хэрхэн хаях вэ?

• Тамхинаас гарч байгаагаа бусдад зарла
• Тамхитай холбоотой бүх зүйл (тамхи, тамхины асаагуур,гаанс, үнсний сав)-ыг хая
• Үг хэллэг, үйлдлээрээ тамхинаас ангид байгаагаа илэрхийл
• Тамхиа хаяж чадна гэж өөртэйгээ ярьж, өөрийгөө байнга зоригжуул
• Чин сэтгэлээсээ тамхинаас гарахаар шийд

 

Эх сурвалж: НМХГ-ийн Төв лабораторийн Facebook хуудас. 

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1739587212984212&id=100007988491255

 

 

Нийтэлсэн

Leave a Reply