goals_pic

      Тус төв нь Сонгинохайрхан Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/108 тоот тогтоолоор дүрэм батлагдаж, 2013оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/113 тоот тогтоолоор байгуулагдсан.

      Одоогоор манай төв нь 2 багш, дасгалжуулагч, 1 арга зүйч, захиргаа үйлчилгээний 19  ажилтан, нийт 22 хүний бүрэлдэхүүнтэй. Үйл ажиллагаагаа 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр эхлүүлсэн ба үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагад нйицсэн , тав тухтай орчин , найрсаг хамт олон, чадварлаг багш нар  угтан авч үйлчилнэ. Үйлчлүүлэгчид даваа-ням гарагт 08.00-21.00 цаг хүртэл сэлэх боломжтой бөгөөд 0-5 насны хүүхэд эцэг эхийн харьяалалтайгаар орно. 

 

ЗОРИЛГО

    Усан спорт сургалтын төв нь дүүргийн хүн амын бие бялдрыг чийрэгжүүлэх, усан спортоор хичээллэгсдийг сургах, иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, усанд сэлэлтийн мэргэжлийн сургалт явуулахад оршино.


ЗОРИЛТ

     Хүн амын бие бялдарыг эрүүлжүүлэн чийрэгжүүлэх ажлыг зохион байгуулалт үйл ажиллагаатайгаа хэрхэн уялдан, хэрхэн биелэлээ олж, ач холбогдлоо өгч байгааг судалж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, чийрэгжүүлэх асуудлыг цаашид боловсронгуй болгох, иргэдийг биеийн тамир спортоор ялангуяа усан спортоор хичээллэхийн ач холбогдлыг таниулж сурталчлах, дур сонирхолтой болгох. Усан спортыг улам хөгжүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилт тавьсан болно.