Бассейнд ороход шаардагдах хувцас, хэрэгсэл

  • Усны малгай
  • Нүдний шил
  • Плавка, купальник
  • Усны шаахай
  • Бие арчих алчуур /Ус шингээгч жижиг чийгтэй алчуур/
  • Бие угаагч
  • Саван, шампунь /дээрх зүйлсийг авч ирээгүй тохиолдолд бассейнд оруулахгүй/
  • Эмнэлэгийн үзлэгт хамрагдсан байх /Арьс өнгө/мазок/, цагаан хорхойн шинжилгээ/. Энэ заалт нь нийт үйлчлүүлэгч, суралцагчдад хамаарна.

 

Бассейнд ороход хориглох зүйлс

 

  • Согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд бассейнд орох
  • Биеийн даралт хэвийн бус үед бассейнд орох
  • Ил шархтай буюу халдварт өвчинтэй хүн бассейнд орох
  • Эмэгтэй хүний сарын тэмдэг ирсэн үед орох
  • Багшийн зөвшөөрөлгүйгээр бассейны ванн руу орох, ваннаас гарах
  • Ванны шатгүй хэсгээс үсрэх, усны гүн рүү шумбах, усан дотор ноцолдох, бие биенийгээ ус руу түлхэх, ус руу биенийгээ дарах
  • Амандаа бохьтой буюу юм  идэх
  • Чанга дуугаар хашгирч орилох бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах
  • Бие тавгүйрсэн буюу хэт ядарсан үедээ орох
  • Душ болон бассейн дотор гүйж, харайх
  • Бага насны хүүхдүүдийг харгалзах хүнгүйгээр оруулах
  • Хичээллэх үед зөвхөн шатаар орох, гарах

 

Бүх үйлчлүүлэгч, хичээллэгчдийн үүрэг

 

  • Хичээл эхлэхээс 15 минутын өмнө ирсэн байна. Гадуур хувцас , малгай, гутлаа өлгүүрт өгч хувцасны шкафны түлхүүрээ авна. Бассейн руу орохоос өмнө карт /талон/-оо заалны зохион байгуулагчид үзүүлж нэвтэрнэ. Хувцас солих өрөөнд орж 5 минут хувцасаа сольж 10 минут душинд орно.
  • Хувцас солих өрөөнд орохоос өмнө усны шаахай өмсөж орно.
  • Үнэмлэхийг бусдад дамжуулахыг хориглох ба дамжуулсан тохиолдолд үнэмлэхийг хураан авна.
  • Төлбөр төлсөн мөнгийг ямар нэг шалтгааны улмаас буцаан олгохгүй.
  • Хүндэтгэх тохиолдол гарсан үед бүртгэгчид картан дээр тэмдэглүүлэн хаалгасан тохиолдолд хичээлийг нөхөн оруулна. Үүнд: Гадаад, дотоодод томилолтоор явсан, эмэгтэйчүүд шалтгаантай, өвчтэй гэх мэт. Баримт бичгийг үзүүлэх /Жич: тэмдэглэл хийлгээгүй тохиолдолд нөхөхгүй/
  • Душенд орохдоо биеэ сайтар савандаж үрж угаах ба плавка, купальникийг тайлж нүцгэн биеийн угаалга хийх ёстой.
  • Усны малгай, плавка, купальник, шаахай, нүдний шилгүй ирсэн хичээллэгч нарыг бассейнд оруулахгүй.
  • Усны хувцасыг зөвхөн душенд мушгина.
  • Хичээл дууссаны дараагаар душ ба хувцас солих өрөөг 15 минутын дараа орхиж гарсан байна. Дараагийн хичээл орохоос цэвэрлэгээ хийх шаардлагатай байдаг.
  • Бассейны бүх хэсэгт тамхи татахыг хориглоно.
  • Бүгд бассейны үйлчилгээний ажилтнуудын шаардлагыг биелүүлнэ.
  • Бассейны журмыг ноцтой зөрчсөн тохиолдолд хичээллэгчдийн суралцах эрхийг захиргаанаас хасаж төлбөрийг буцаан олгохгүй.
  • Санал гомдлыг сургалтын албанд мэдэгдэж үйлчилгээ сургалтын талаар бичгээр тавьж асуудлаа шийдвэрлүүлнэ.
  • Эмнэлгийн анхан шатны тусламжийг эмчийг дуудаж авна.